Англи хэл сурах тангараг өргөж байгаагаа зарлах

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа эцэг эх бүхэнд нэг л ижил том хүсэл мөрөөдөл байдаг нь тэдний үр хүүхэд, хойч үе нь сайн сайхан амьдраасай, тэдэнд амжилтанд хүрэх боломж илүү их байгаасай гэсэн хүсэл байдаг. Хувь хүний болоод нийгмийн ашиг тус, хангамж сайтай, сайхан боломжуудаар дүүрэн тийм дэлхий ертөнц байгаасай гэж бүгд хүсдэг.

Грэйпсийд хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эцэг эхчүүдэд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хувь нэмрээ оруулах хүсэлтэй байдаг. Бид Англи хэлний чадвар нь гэр бүлд болоод цаашилбал нийгэмд асар их өөрчлөлт авчирч чадна гэдэгт итгэдэг.

Эцэг эхчүүд бараг зөн совингоороо Англи хэл нь үр хүүхдүүдийнх нь хувьд илүү сайхан ирээдүйн түлхүүр байх болно гэж мэддэг шиг санагддаг. Төр засгийн болон боловсролийн байгууллагын хүмүүс ч бас түүнийг мэддэг.

Гэвч Англи хэл хувь хүний ирээдүйд ямар чухал үүрэгтэй байх вэ? Өнөөгийн хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Англи хэл 20 жилийн өмнө байсан шигээ тийм чухал байж чадах уу? Ирээдүйд Англи хэл ямар нөлөөтэй байх вэ? Англи хэл үр хүүхэд, хойч үедээ эцэг эхчүүдээс, төр засгаас оруулж байгаа үнэт хөрөнгө оруулалт байж чадах уу?

Ирээдүй хойч үеийнхээ амжилтын төлөө санаа тавьж, томоохон хөрөнгө оруулалт хийдэг байгууллагын хувьд эдгээр асуултнууд энгийн нэг шалгалтнаас ч илүү үнэ цэнэтэй гэж итгэж байна. Энэ утгаараа, Грейпсийд нь дэлхий даярх англи хэлний сургалтын тайлан гэж тооцож болохуйц жил тутмын тайланг гаргадаг билээ.

Бидний зорилго нь Англи хэл сурах үйлсийн төлөө эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, төр засаг гээд дэлхий нийтээрээ нэгдсэн өргөн хүрээтэй нийгэмлэгийг бий болгох явдал бөгөөд хойч үеийнхээ төлөө хийж буй томоохон үйл хэрэг мөн юм.

ХУУЛАХ "2019 оны Англи хэлний сургалтын тайлан: Англи хэлний ертөнц"