Амжилттай удирдлага байх нь

Сайн удирдлага, зохион байгуулалт, харилцаа нь сайн үр дүнд хүрэхэд чухал үүрэгтэй.

Сургуулийн сайт нь Грейпсийд хөтөлбөртэй холбоотой бүхий л чухал мэдээллүүдийг нэг дороос авах процессийг хөнгөвчлөх зорилготой юм. Үүний тусламжтайгаар сургуулиуд сурагчдын мэдээлэл, лицензийн тоо, материал захиалга, бүлэг сэдвийн төлөвлөгөө зэрэг Грейпсийдтэй холбоотой мэдээллүүдээ хянах боломжтой.

Сургуулийн сайт нь багш сурагчдаа дэмжих, явагдаж байгаа багшийн сургалтуудыг хянах, Грейпсийдээс удирдлагын түвшний дэмжлэг авах зэрэг бүх мэдээллийг нэг дороос авах боломжоор хангадаг.

Илүү том зургаар нь үйл ажиллагааныхаа тайланг харах

Ирээдүйгээ сайн төлөвлөхийн тулд бид өнгөрсөн болон одоо цаг үеэ ойлгох хэрэгтэй.

Тайлангийн сайт нь сургуулийн удирдлагуудыг сургууль, салбар сургууль, ангиудын талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангадаг.

Танд сурагчдын тоо, хичээлийн хуваарь болон бүлэг сэдвийн ахицын талаарх мэдээлэл хэрэгтэй байгаа бол Тайлангийн сайт нь Грейпсийд ангиудынхаа төлөвийг дэлгэрэнгүй харахад тусална.

Холын зайн болон хосолсон сургалтын дэмжлэг

Грейпсийд хөтөлбөр нь хувьсан өөрчлөгдөж байгаа боловсролын салбарт багш нар болон сургуульд хэрэгтэй уян хатан нөхцөлөөр хангах болно. Хичээл танхимд биечлэн, цахимаар эсвэл хосолсон байдлаар гээд аль ч төрлөөр явагдсан Грейпсийд хөтөлбөр нь багш нарт хичээлээ хөгжилтэй, үр дүнтэй явуулах шийдлүүдийг олгох болно.

Өндөр чанар бүхий албан ёсны контент

Контент сайт нь сурагчийн материал мөн Хичээлийн төлөвлөгөө болон бүлэг сэдвийн захидал зэрэг багшийн материалуудаас бүрддэг.

Гайхалтай үзэмжтэй, үр дүнтэй байлгахын тулд мэргэжлийн багийнхны бүтээсэн Грейпсийд материалууд нь манай хөтөлбөрийн гол цөм нь билээ.

Манай хөтөлбөрийн талаарх гүнзгий ойлголт

Сургуулиуд болон багш нар сургалтын үр дүнтэй стратегийн талаарх видео хичээлүүдийг үзэх боломжтой.

Сургалтын сайт нь Грейдсийд хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг багтаасан.

Сурагчдынхаа үзэж буй хичээлийг харах

Сургуулийн удирдлагууд сурагчийн апп болон веб хуудсаар хандах боломжтой ингэснээр та өөрийн биеэр Грейпсийд хөтөлбөртэй танилцаж, эцэг эх болон сурагчиддаа хэрхэн хамгийн үр дүнтэй байдлаар дэмжлэг үзүүлэхээ сайтар мэддэг болно.