Хүссэн үедээ суралцах боломж

Багшийн сургалтын сайт нь Грейпсийд хөтөлбөрөөр үр дүнтэйгээр сургалтаа явуулахад нь багш нарыг дэмжих зорилготой олон ведио бичлэг болон шаардлагатай онлайн сургалтуудаас бүрдсэн мэргэжил дээшлүүлэх баялаг эх сурвалж юм.

Багшид зориулсан цуврал бичлэгүүд нь Грейпсийд хөтөлбөрийн загвар, хэрэгжилт зэрэг суурь онолын мэдлэг олгохоос эхлэн сургалтын материал тус бүрийг хэрхэн заах тухай зааварчилгаа бичлэгүүд дэлгэрэнгүй хүргэдэг.

Удирдлага болон Сургагч багшийн дэмжлэг

Сургуулийн сайт нь Грейпсийд хөтөлбөртэй холбоотой чухал мэдээллийг авахад хөнгөвчлөх зорилготой. Багш нар энэхүү сайтыг ашиглан хичээлүүдээ төлөвлөх, сурагчдынхаа жагсаалтыг харах, сурагч тус бүрийн аппликейшн ашигласан мэдээллийг авах болон шинэ бүлэг сэдэв эхлэхэд шаардлагатай материалын хүсэлт гаргах боломтжой.

Сургагч багш/Багшийн сургалтын хуудсыг ашигласнаар сургуулийн удирдлагууд багш тус бүрийн шаталсан сургалтын тайланг хянаж, үзэх боломжтой ингэснээр харилцагч талуудын харилцааг илүү тодорхой болгоно.

Холын зайн болон хосолсон сургалтын дэмжлэг

Грейпсийд хөтөлбөр нь хувьсан өөрчлөгдөж байгаа боловсролын салбарт багш нар болон сургуульд хэрэгтэй уян хатан нөхцөлөөр хангах болно. Хичээл танхимд биечлэн, цахимаар эсвэл хосолсон байдлаар гээд аль ч төрлөөр явагдсан Грейпсийд хөтөлбөр нь багш нарт хичээлээ хөгжилтэй, үр дүнтэй явуулах шийдлүүдийг олгох болно.

Өндөр чанар бүхий албан ёсны контент

Контент сайт нь сурагчийн материал мөн Хичээлийн төлөвлөгөө болон бүлэг сэдвийн захидал зэрэг багшийн материалуудаас бүрддэг.

Гайхалтай үзэмжтэй, үр дүнтэй байлгахын тулд мэргэжлийн багийнхны бүтээсэн Грейпсийд материалууд нь манай хөтөлбөрийн гол цөм нь билээ.

Ангийнхаа ахицыг харуулж, дүн шинжилгээ хийх нь

Багш нар сурагчдынхаа явцыг мэдэж байх хэрэгтэй гэдэг үүднээс бид сурагчдын аппликейшн ашиглалтын тайлан болон Тайлангийн сайт дээр ангийн ерөнхий мэдээллийн тайланг хүргэдэг.

Тайлангийн сайт нь багш нарт хичээлээ үр дүнтэй явуулахад хэрэг болох маш олон хэрэгтэй мэдээллүүдээр хангадаг.

Онлайн сургалтын зааварчилгаа

Цахим сургалтыг энгийн бөгөөд үр дүнтэй явуулах хэрэглэгдэхүүнийг Грейпсийд хөтөлбөр хангаж өгдөг. Lesson Viewer нь Нэгж хичээлийн төлөвлөгөөтэй шууд уялдаа холбоотой ангийн материал бүрийг дарааллаар нь харуулсан цогц материал бөгөөд онлайн хичээлд шууд ашиглах боломжийг багш нарт олгодог.